М.Билэгт 2019.01.17 | Vip76.mn

М.Билэгт: Төрийн албаны ёс зүйн дүрмийг яаралтай гаргах ёстой

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн захиргааны албан тушаалын зэрэг, түүний нэмэгдэл олгох журмыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"2012 оноос хойш хууль бусаар хичнээн төрийн албан хаагч ажлаасаа халагдсан бэ? Шүүхээр тогтоогдож төрөөс хичнээн төгрөгийн нөхөн төлбөр авсан байна вэ? Хэзээ ёс зүйн дүрэм бэлэн болох вэ?

Төрийн албан хаагч тус бүр дээр төрийн үйлчилгээ авч чадаагүй иргэд гомдолоо төрийн албанд өгдөг ямар арга байна вэ? Хуучин санал гомдлын дэвтэр байсан. Одоо юу байна вэ?

Төрийн үйлчилгээний байгууллагуудын алба хаагчийн ёс зүйн дүрэм байдаг уу?

Олон сайхан залуучууд өөрийн чадлаар төрийн албанд орж бүртгүүлээд нөөцөнд орох эсвэл төрийн албанд орох тийм боломж байна уу? Нэг үгээр хэлбэл ар өврийн хаалгаар биш л гэсэн үг."

Түний асуултанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо хариуллаа.