Лүндээжанцан.Д 2019.01.18 | Vip76.mn

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлагдлаа

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлагдлаа

Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хууль батлагдвал УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор огцруулж болох эрх зүйн орчин бүрдэнэ. 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр хийж, үргэлжлүүлэн 18.00 цагаас ТББХ хуралдаж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа. 

Байнгын хорооны өчигдрийн хэлэлцүүлгээр хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэж тогтоожээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Х.Нямбаатар, Ж.Батзандан нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг эцэслэн батлав.