2019.01.22

monitoringДАРАМТЫН “ГУРВАЛЖИН”

Улс төр4

Дарамтын “гурвалжин”
Үүнийг хамгийн сүүлийн үеийн тренд үг гэвэл зохилтой. Учир юу вэ гэвэл Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийг сонгох үеэр нэг саналын хуудас гурвалжин тэмдэглэгээ хийснээс хүчингүй болж нэр дэвшигч нарын санал тэнцсэн. Яагаад тэр төлөөлөгч С.Амарсайханыг дэмжиж зурсан мөртлөө саналын хуудсаа хүчингүй болгосон бэ. Хариулт нь тодорхой л доо. Хэдий нууц санал хураалт ч гэлээ. Төлөөлөгч нар саналын хуудсынхаа зургийг дарсан, нэг нэгэндээ хэнийг дугуйлснаа харуулах зэргээр хөндлөнгийн хяналт сонголтод нөлөөлж байлаа. Эндээс л "барьцаалагдсан” төлөөлөгч нар өөрийн үзэл бодлыг дагаж чадахгүй байдал хүрснийг харж болно. Тэр С.Амарсайханыг дэмжсэн гэдгээ хэн нэгэнд харуулж баталсан. Ингэхдээ жижигхэн гурвалжингаа хуруугаараа дарах мэргэн санаа олж. Үүний цаана л дарамт байгаа юм. Хэрвээ тэр баталж харуулаагүй бол ажилгүй, албан тушаалгүй, эрх мэдэлгүй ч болж мэдэх нөлөөнд автсан байх. Энэ бол голтой л таамаглал. Түүнийг л дарамтын "гурвалжин " гээд байгаа юм. Улс төрийншахаа дарамт гэдэг бол энэ. С.Амарсайхан, С.Мөнхчулуунхоёр 21:21 тэнцэж дахин санал хураах болов. Харин энэ удаа утсаараа зураг авах, нэгэндээ харуулах ямар ч боломж байсангүй. Төлөөлөгч бүр хөшигний ард жинхэнэ үзэл бодлынхоо сонголтыг хийж байв. Үр дүнд нь С.Мөнхчулуун 24, С.Амарсайхан 19 санал авлаа. Хүчингүй хуудас гарсангүй. Дарамтын "гурвалжин”-гаас гадна гурван төлөөлөгч С.Амарсайханаас татгалзав. Хэн хэн гурав гэдгийг хэн ч мэдэх боломжгүй. Яахав дотроо нэгнийгээ хардаж байгаа биз. Дарамтын "гурвалжин” хэдэн зуун сая төгрөг хүрснийг өнөөдөр МАН-ынхан өөр хооронд ярьж толхилцож байна. Энэ бол байдаг л нэг улс төрийн амьдрал.

Өрсөлдөөн бол бүхний нүдэнд дээр ил болов. МАН-ын Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн С.Амарсайхан нь өвдөг шороодох нь энэ. Мань хүн Удирдах зөвлөлийн бодлогыг дэмжсэнгүй гээд С.Мөнхчулууныг "үзэхгүй” байгаа сурагтай. Нэг юм сануулахад С.Амарсайхан НИТХ-ын дарга болохдоо намын бодлогоо сөрж дэвшээд ялалт байгуулж байсан. Харин унасан хүн нь ямар ч хэл ам хийгээгүй. Магад өнөөдөр У.Хүрэлсүх сайдын өрөөнд "Даргаа намын бодлогыг сөрлөө ш дээ, батламжгүй байгаач” гэсэн юм яриад сууж байж мэдэх л юм. Гэхдээ С.Амарсайханы хувьд намын бодлого сөрөөд ялалт байгуулж байсан хүн тиймэрхүү зүйл ярихгүй ч байж мэдэх юм. Ярилаа ч түүнийг Ерөнхий сайд хүлээж авахгүй биз. Шударга ёсны байр суурийг илэрхийлэгч хүн шударга бусын хонгил руу өөрөө орно ч гэж юу байхав. Ямар өвдөг шороодсон бөхийг дахин барилд гэлтэй биш. 

olloo.mn