Ө.Энхтүвшин 2019.01.18 | Vip76.mn

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлогын талаар мэдээлэл сонслоо

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлогын талаар мэдээлэл сонслоо

Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар Засгийн газрын мэдээллийг сонслоо. 

Мэдээллийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. 

Малын тоо өч байгаа нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх үндсэн нөхцөл болж байгаа ч нөгөө талдаа экологид үзүүлэх сөрөг нөлөө их байгааг тэрээр дурдлаа. 

Мөн хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2018 онд үхэр, адууны 60.0 мянган тонн мах экспортлох, хонь, ямааны махыг квотгүйгээр экспортлохоор шийдвэрлэсэн байна. 

Энэ намар, өвлийн улиралд 15.1 сая орчим малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцож, хэрэглэх малаас нийт 463.0 мянган тонн мах бэлтгэх боломжтой гэсэн тооцоололтой байна. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хэрэглээнд 6.0 сая малыг нийлүүлж, 208.0 мянга орчим тонн мах бэлтгээд байна. 

Мал аж ахуйн салбарын хөгжил дөх төрийн зохицуулалт, дэмжлэгийн чиглэл, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийн үүрэг, хариуцлагын оновчтой тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд УИХ-аас баталсан Малын генетик нөөцийн тухай хууль болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна. 

Эдгээр хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой УИХ-ын 1, Засгийн газрын 6 тогтоолыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Мөн шинээр хэрэгжиж эхэлсэн хоёр хуулийн бусад хууль тогтоомжид үүсэх давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор нэр бүхий 5 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн бүлэг санал, дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ нар асуулт асуусны дараа УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.