2019.01.18

О.Баасанхүү: Мал аж ахуйн салбарт Монгол Улсыг мөхөөх бодлого яваад байх шиг байна

УИХ-ын өнөөдрийн /2019.01.18/ үдээс хойшхи хуралдаанаар “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо. Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл танилцуулсаны дараа УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Махны үнэ өсөөд байна. Уг нь 70 гаруй сая малтай хэрнээ үнэ нь өсөөд байгаа шалтгаан юу вэ? Засгийн газар яагаад үүн дээр ажиллахгүй байна вэ? Махны ямар үйлдвэрүүд ямар зээл авсан бэ? 21 аймагт бүгдэд нь махны үйлдвэр ажилладаг гэж байна. Монгол Улсыг мөхөөх бодлого яваад байгаа юм биш биздээ. БНСУ-д будааны үнэ жаахан өсөхөд фермерүүд нь гарч ирээд жагсдаг. Гэтэл манайд юу ч алга.

Малын хулгай арай дэндлээ. Мал хулгайлбал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээ ч байсан. Малчид аргаа барж байна.

Махны мафи гэж бий болсон байна. Яаж иргэддээ хямдхан мах авдаг боломжийг олгох вэ?”

Түүний асуултанд ХХААХҮ сайд Ч.Улаан болон тус яамны газрын дарга, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл нар хариуллаа.