A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 1

Filename: controllers/content.php

Line Number: 127

С.Эрдэнэ: Сөрөг хүчиндээ зориулж баталсан хууль нь өөрсдөд нь гай болж байна
С.Эрдэнэ: Сөрөг хүчиндээ зориулж баталсан хууль нь өөрсдөд нь гай болж байна
УИХ-ын гишүүн, Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2012.08.20

С.Эрдэнэ: Сөрөг хүчиндээ зориулж баталсан хууль нь өөрсдөд нь гай болж байна

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эр­дэнээс дараахь тод­руулгыг авлаа.

-Засгийн газар бай­гуулагдаж, та каби­не­тад нь багтаж ажил­лахаар боллоо. Салбараа хэрхэн удирдаж ажил­лах вэ?
-Энэ салбарыг удир­дахын тулд хүн амын хөгжил гэдэг юу юм бэ гэдгийг тодорхойлж гар­гаж ирэх хэрэгтэй. Үүн­тэй­гээ уялдуулан намын­хаа Монгол хүнийг хөг­жүүлэх мөрийн хөтөл­бө­рийг барьж ажиллана. Манай намын бодлого, мөрийн хөтөлбөр тодор­хой учраас энэ да­гуу л ажиллах болно.  
-Засгийн газар бай­гуулагдсан ч эвсэлд хамтрах намууд нэрсээ оруулж ирсэнгүй. Энэ нь М.Энхсайхан дар­гыг АН-ынхан хү­лээж авахгүй бай­гаа­гаас үүдэн эвслийн бүлгийг сайдынхаа нэрийг оруулж ирээгүй гэсэн яриа байна?
-Яг одоогийн байд­лаар "Шударга ёс" эвс­лийнхэн эцсийн саналаа нэгтгээгүй байгаа юм билээ. Тэгэхээр тухайн эвслээс тэр орж ирнэ, ирэхгүй гэж урьдчилан ярих боломжгүй. АН-ын­хан М.Энхсайханыг эсэр­гүүцнэ гэхэд бас хэцүү л дээ. Нэгэнт намуудын хоо­ронд гэрээ байгуулчихсан учраас үгүй гэхэд хүнд байх болно. Гэхдээ эвс­лийн бүлэг маань энэ асуудлыг бодолцож то­дорхой шийдвэрийг гар­гах байх гэж бодож бай­гаа. Тэгээд ч манай на­мынхан танайхаас тийм хүн оруулж ир. Тэрийг оруулж ирвэл хүлээж авах­гүй гэсэн байр суурь илэрхийлээгүй байна.
-Одоо дэд сайд нарын асуудал байгаа?
-Дэд сайд, төрийн на­рийн бичгийн дарга нарын асуудал огт яриг­даагүй. Засгийн газар бүрэн бүрэл­дэ­хүү­нээрээ байгуулагдсаны дараа л энэ талаар ярих байх даа.
-Ардчилсан Засгийн газрын онцлог нь олон агентлагийг татан буул­гаж, зарим яамыг нэмж байгуулсан нь хэл амны бай болоод байна?
-Нийт 43 агентлаг байс­наас 28-ыг нь үл­дээе. Чиг үүрэг дав­хард­сан 15 агентлагийг татан буулгаж яамандаа авч ирье л гэж байгаа. Яг үнэндээ чиг үүрэг дав­хардсан эдгээр агент­лагууд яамнаасаа нүсэр бүтэцтэй, асар их зардал мөнгө  гаргадаг. Үүнийг л аль болох цомхон, чиг үүргийг нь тодорхой бол­гох гэж байгаа юм. Би үүнийг 100 хувь дэмжсэн. Яагаад гэхээр зарим агент­­лагууд яамтайгаа чиг үүрэг нь давхардсан бай­даг гэж хэлсэн дээ. Тэгээд аль нь гол байгуул­лага нь юм гэдэг нь мэдэг­дэхээ больчихсон. Тий­мээс л өөрчлөлт шинэч­лэл­тийн эхний ийм том алхмыг хийх гээд байгаа юм.
-Одоогийн байдлаар ямар агентлагууд татан буугдаж байгаа юм болоо?
-15 агентлаг байгаа. Гэхдээ эдгээр агентлагууд татан буугдлаа гэхэд чиг үүрэг, эрхэлж байсан аж­лыг нь хийлгэхгүй байна гэсэн үг биш. Яам нь чиг үүргийг нь дангаараа аваад явах боломжтой байгаа. Ийм л байр суурь­тай ажил­ла­хаар болж байгаа.
-Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаж байгаа нь ихээхэн буруу алхам гэж үзэх хүн цөөнгүй байна. Энэ газрыг татан буул­галаа гэхэд салбарын ажлуудад яаж хяналт тавина гэсэн үг вэ?
-Ц.Нямдоржоос эх­лээд л ярьж байна л даа. Учир утгагүй баахан яам байгуулж төрийн бүтцийг данхайлгалаа гээд. Яг үнэндээ урьд нь яамны тоог цөөхөн хараг­дуу­лаад цаана нь төрийн бүтэц зохион байгуу­лал­тыг асар их данхайлгасан үйл ажиллагаа явуулж байсан. 43 агентлаг 11 яамтай байсан бол одоо 28 агентлаг 16 яам болж байгаа. Тоон үзүүлэлтээр нь аваад үзсэн ч тэр тө­рийн нүсэр үзүүлэлт ба­раг арваад нэгжээр буурч байгаа. Үүнийгээ дагаад тодорхой тооны төсөв, орон тоо хэмнэгдэх бо­ломж бүрдэнэ. Харин Мэр­гэжлийн хяналтын газрын хувьд гэвэл чиг­лэлийн яамдад нь мэргэжлийн хяналтыг нь өгөх нь зүйтэй юм гэж үзэж байгаа. Нэг үгээр хэлбэл барилгын хяналтыг Ба­рилга хот, байгуулалтын яаманд өгөх нь зөв гэж дүгнэж байна.
Одоогийн байгаа Мэргэжлийн хянал­тын газрын бүтэц оновчтой биш байна. Чиг үүргийн хувьд ч гэсэн хэт ерөнхий, орохгүй асуу­дал байхгүй болчихож. Ялан­гуяа иргэдийн хувьд, аж ахуйн нэгжүүдэд ч гэсэн Мэргэжлийн хянал­тын газар асар их дарамт үзүүлдэг шүү дээ. Яриад байвал олон муу жишээг Мэргэжлийн хяналтын газар дээр ярьж болно. Гэхдээ нэг зүйлийг өөрч­лөхийн тулд муу муухайг нь дуудаад яах вэ дээ. Энэ мэт асуудлыг л арилгахыг хүсч байгаа юм, АН-ын­хан. Харин бусад татан буулгаж байгаа агент­ла­гууд бол мэргэжлийн түв­шинд орхигдсон байдаг учраас ийм шийдвэрээр өөрчлөгдөж байгаа юм. Соёл урлагийн газар л гэхэд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй нэг газар байна. Тиймээс яаман дээр нь төвлөрүүлж том бодлогоор энэ орхигдсон салбаруудыг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
-УИХ, Засгийн газар байгуу­лагдчихлаа. Гэтэл МАН бүлэггүй байсаар байна. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой вэ?
-МАН-ын бүлэг нэгэнт хууль зөрчсөн. Хуулиар бүлгээ бай­гуу­лах, улмаар бүлэгтэй намаас УИХ-ын дэд дарга сонгогддог гэсэн олон боломжуудыг өөрсдөө үгүй хийсэн. Хуулийн хугацаандаа бүлгээ бай­гуулж УИХ-ын даргад өргөн мэ­дүүлээгүй. Тиймээс МАН-ын бүлэг байгуулах боломж хуулиараа хаагд­сан. Үүн дээр нэг их гомдол­лоод, хуулийг өөрчилж тайлбарлах гэж оролдоод байх шаардлагагүй л дээ.
-Ер нь яагаад заавал 24 ца­гийн дотор бүлгээ мэдүүл гээд хуульд заачихсан байдаг юм болоо?
-Яахав 24 цаг гэдэг хугацаа бол УИХ-д суудалтай намуудын үйл ажиллагааг жигдрүүлэхээр хийгд­сэн гэж ойлгож байгаа. Гэхдээ тухайн үед энэ хуулийг АН биш МАН-ынхан өөрсдөө баталсан байдаг. Тэгэхэд Ц.Нямдорж УИХ-ын дарга байсан санагдаж байна. Тэр үед тухайн үеийн МАХН, өнөө­гийн МАН үнэмлэхүй олонхи байх­даа энэ хуулийг баталж байсан. Тухайн үеийн сөрөг хүчиндээ зориулж хийсэн заалт нь эргээд өөрсдөд нь гай болж байгаа байх­гүй юу. Түүнийгээ өнөөдөр өөр өнцгөөс тайлбарлах гээд байх юм даа. Мөн Үндсэн хуулиараа УИХ-д наймаас дээш суудалтай нам автоматаар бүлэг байгуулдаг бай­сан л юм бол 2004 онд АН-ыг 20 гаруй гишүүнтэй байхад яах гэж бүлэггүй дөрвөн жил явуулсан юм. Энэ хуулийн заалтыг л барьж АН-ыг бүлэггүй байлгасан. Тэгээд ч энэ заалт АН-ынханд үйлчилдэг МАН-ынханд үйлчилдэггүй байх ёстой юу.
-Одоо тэгээд МАН-ынхан бүлэг байгуулах хуулийн төсөл өргөн барих нь ээ?
-Уг нь би хуульч хүн л дээ. Хууль гарлаа гэхэд дандаа урагшаа үйлчилдэг шиг санагдаж байна. Эргэж үйлчиллээ гэхэд тухайн баталж байгаа хуульдаа зааж өгөх байх. "Энэ хууль зөвхөн МАН-д эргэж үйлчилнэ" ч гэдэг юм уу. Тийм нарийн заалтыг оруулж байж л МАН бүлэгтэй болох учиртай. Түү­нээс биш аливаа батлагдсан хууль дандаа урагшаа үйлчилдэг юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.