Ц.Даваасүрэн 2019.01.22 | TV5

Хөвсгөл аймгаас тодорсон аврага малчин, саалчин, тариаланчид шагналаа гардлаа

Улсын аварга малчин, тариаланч, фермер, саальчдын шагналыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөхөн гардуулдаг уламжлалтай. Энэ жил Улсын хэмжээнд 170 гаруй аварга малчин, тариаланч тодорсон байна.

Мал сүргийнхээ тоогоор 2018 онд улсдаа эхний 3-т бичигдсэн Хөвсгөл аймгаас энэ жил арван аварга малчин, тариаланч, саальчин, хошой аварга малчин тодорчээ. Шагналыг Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн өнгөрөгч амралтын өдрүүдэд гардуулж өглөө.