Ганбаатар.Ж 2019.01.24 | Vip76.mn

Төрийн албан хаагчдын зэрэг дэвтэй холбоотойгоор жилд 1.9 тэрбум төгрөг төсөвт суудаг

УИХ-ын чуулганаар Төрийн зарим байгууллагын албан тушаал, зэрэг дэв тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төсөлтэй холбоотой асуулт асуулаа

Төрийн албан хаагчдын зэрэг дэвтэй холбоотойгоор цалинд хэрхэн өөрчлөлт ордог юм бол? Би буруу санаагүй бол төсвөөс 2,5 их наяд төгрөг зөвхөн төрийн албан хаагчдын цалинд тавьсан нь санагдаж байна. ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч С.Бямбацогт хариуллаа

Ангилал зэрэглэл тогтоосноор тодорхой цалингийн нэмэгдлүүд байгаа. Тэргүүн гэдэг цолтой бол 35 хувийн нэмэгдэл, туслах түшмэл 15 хувь гэж байгаа. Цалингийн зэрэг дэвтэй холбоотойг нэмэгдэл нь жилийн дүнгээр 1.9 тэрбум төгрөг болж байгаа юм байна лээ.