Энх-Амгалан.Б 2019.01.24 | Vip76.mn

Б.Энх-Амгалан: Бодлого гарснаар аудитын байгууллагын үйл ажиллагаанд ямар ахиц дэвшил гарах вэ?

УИХ-ын чуулганаар “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Шинээ томилогдсон Аудитын байгууллага идэвхтэй сайн ажиллаж байна гэж үзэж байна. Нилээн олон асуудлыг гаргаж ирсэн. Үүнээс бид олон авилга, төрийн хөрөнгийг шамшигдуулсан хэргүүдийг мэдсэн. Авилгаас ангилд төрийн тогтолцоог бүрдүүлэх асуудал, олон улсын стандарт шаардлагыг хангасан, хараат буй аудитыг төлөвшүүлэх тухай ярьж байгаа нь зөв зүйтэй.

Энэ бодлогын баримт бичиг боловсруулах хэрэгцээ шаардлага нь юу байна вэ? Аудитын байгууллагын үйл ажиллагаанд ямар ахиц дэвшил гарах вэ? Аудитын байгууллага аливаа асуудлыг болж өнгөрсөн хойно нь гаргаж ирэх биш урьдчилж эрсдэлийг тооцож болохгүй юу?