2019.01.25

Ж.Ганбаатар. Үе үеийн Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний талаархи бодлогуудаа өөрчлөөд байх юм

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

“Үе үеийн Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний талаархи бодлогууд өөрчлөгдөөд байх юм. Монгол Улсад нар салхи усны хамгийн тохиромжтой нь аль нь вэ?

Жижиг дунд аж ахуй нэгжүүдээ дэмжсэн бодлого нь аль ч улсын эрчим хүчний бодлогод орсон байдаг. Манайх эсрэгээрээ байдаг. Өрхүүд хямд, ААН-д өндөр байдаг. Яагаад ийм байдаг вэ?”

Түүний асуултанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар хариуллаа.