А.Сүхбат 2019.01.25 | Vip76.mn

А.Сүхбат: СЭХ-ийг нэмэгдүүлэхийг дэмжинэ

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж санал хэллээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

“Өмнөх засгийн газрын үед тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгосон нь өнөөгийн суурилагдсан хүчин чадлаас хэтрүүлэн олгосныг залруулах нь зүйтэй. Нөгөө талаар агаарын бохирдлын асуудал хэрээс хэтэрсэн энэ үед СЭХ-ийг дэмжих нь зүйтэй юм.

  1. Хуулийн төсөл батлагдвал Эрчим хүчний салбар болон СЭХ-ийн хөгжилд ямар үр дүн гарах вэ?
  2. Үнэ тарифын хувьд ямар болох вэ?
  3. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тусгасан ямар заалт оруулсан бэ?
  4. Эрчим хүчний нэгдсэн бодлого гэж байна уу? БНХАУ нэг бүс нэг зам гээд байгаа. Энэ бол цаанаа эрчим хүчний том асуудал явж байгаа.”

Түүний асуултанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн