2019.01.25

Ё.Баатарбилэг: Гэр хороололд байгаа хүүхэд хамгаалалт, асрамжийн газруудад эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх боломж байна уу?

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж санал хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг салбарын сайдаас цахилгааны тарифын хөнгөлөлтийн асуудлыг хөндлөө.
Ё.Баатарбилэг

Өглөө УИХ-ын даргын асуудал ярихад пиг дүүрэн байсан гишүүд яагаад танхимд байхгүй болчихвоо..Ажил албан тушаал ярихаар дүүрэн орж ирчээд, яг УИХ-ын гишүүнийхээ ажлыг болохоор хийхгүй байна шүү.

Манай байнгын хорооноос өнгөрсөн 12 сард УБ-ын гэр хороололд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд хамгаалал, асрамжийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм. Баянхошуунд "Ид шидийн орон" гээд үйл ажиллагаа нь жигдэрчирсэн ТББ-тай танилцсан. Тэнд байгаа залуучууд эрчим хүчний асуудлыг хөндөж байсан. "Эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд гэр хороололд байгаа хүүхэд асрамжийн газруудыг хамруулж өгөөч" гэж байсан. Бүрэн сэргээгдэх хүчээр тэр хоёр байшингаа халаадаг юм байна лээ. Ингэснээр  9 сая төгрөгөөр халаадаг байснаа 4 сая болгож багасгаж чадсан байна лээ

Ер нь УБ гэлтгүй, хөдөө орон нутагт байгаа хүүхэд асрамжийн газрууд цахилгаанаа сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн тохиолдолд төрөөс үзүүлэх ямар дэмжлэг байдаг юм бэ?

Хүүхдийн төлөө төвөөс 1 сарын 22 өдөр УБ хотод үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд асрамжийн газруудын цахилгааны зардлыг төрөөс дэмжих ямар дэмжлэг байж болох вэ гэдэг судалгааг ирүүлсэн юм. Тэгэхээр салбарын сайд үүн дээр ямар дэмжлэг байж болох вэ? гэдгийг хэлж өгөөч.

Хоёрдугаарт, Цахилгааны хөнгөлөлт хөдөө орон нутагт үйлчлэхгүй байна. Архангай аймагт, 6 давхар орон сууцыг бүрэн цахилгаанаар халааж байна. Яагаад тэнд шөнийн тарифт хамруулж болохгүй байгаа юм. Одоо цахилгаанаар халаах нь нүүрснээс үнэтэй тусаад байна.

Түүний асуултад салбарын сайд дараах хариултыг өглөө