Эрдэнэбат.Д 2019.01.25 | Vip76.mn

Валютын ханшийн өсөлт, түүний шалтгааны талаар хэлэлцлээ

Валютын ханшийн өсөлт, түүний шалтгааны талаар хэлэлцлээ

Өнөөдөр /2019.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын Валютын ханшийн өсөлт, түүний шалтгааны талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Монголбанкнаас Д.Эрдэнэбат гишүүнд ирүүлсэн асуулгын хариуг товчлон танилцуулбал: 

-Эдийн засгийн таатай нөхцөлд Монгол Улсын валютын ханшаа тоготвортой хэмжээнд барьж чадахгүй сулруулсан шалтгааны талаар: 

Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдсэн, томоохон дүнтэй Засгийн газрын бондуудын эргэн төлөлт давхацсан энэ үед төгрөгийн ханш огцом сулрахаар байсан хэдий ч Засгийн газар, Монголбанк макро эдийн засгийн бодлогуудыг харилцан уялдаатайгаар оновчтой хэрэгжүүлсний үр дүнд бусад хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад бага хэмжээгээр буюу 2018 оны эхнээс төгрөг ам.долларын эсрэг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 5.5 хувиар сулраад байна. Харин манай улсын худалдааны гол түнш орнууд болох БНХАУ-ын юаны эсрэг 2018 оны эхнээс 6.8 хувиар, ОХУ-ын рублийн эсрэг 14.4 хувиар тус тус чангарсан. 

-Улсын болон Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдсэн явдал нь валютын хашид нөлөөлсөн эсэх талаар:

Засгийн газрын зүгээс валютын ханшид нөлөөлөх гол хүчин зүйл болох гадаад өр төлбөрийг эдийн засаг, гадаад валютын улсын нөөцөд ямар нэгэн дарамт учруулахгүйгээр хугацаанд нь төлж барагдуулж байгаа бөгөөд ОУВС-ын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд өртөг багатай валютын эх үүсвэр бүрдүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлж байгаа учир төгрөгийн ханшийг сулрахад нөлөөлөөгүй байна. 

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд түүхэнд байгаагүй их буюу 7 их наяд төгрөгөөс давсан төсвийн алдагдалтай ажиллаж байгаа нь үндэсний валютын ханшийн сулралт нөлөөлөх үү:

Азийн хөгжлийн банкнаас 300.0 сая ам.доллар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 283.3 сая ам.доллартай тэнцэх 32.0 тэрбум иен, Дэлхийн банкнаас 122.7 сая ам.доллартай тэнцэх 86.7 сая зээлжих тусгай эрхийг тус тус авсан байна. 122.7 сая ам.доллартай тэнцэх 86.7 сая зээлжих тусгай эрхийг тус тус авсан байна. Түүнчлэн, төслийн зээлийн санхүүжилтээр 334.2 сая ам.доллар, үндсэн төлбөрт 103.6 сая ам.доллар төлөхөөр байгаа ба төжсвийн бодлогын хувьд гадаад төлбөрийн тэнцэлд дарамт болохгүй, ханш өсөхөд нөлөөлөхгүй гэж үзэж байна. 

-Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний борлуулалтаас хичнээн хэмжээний гадаад валют манай зах зээлд орж ирсэн бэ:

Төлбөрийн тэнцлийн 2018 оны эхний 8 сарын мэдээгээр 4.3 тэрбум ам.долларын экспорт, 3.8 тэрбум ам.долларын импорт тус тус бүртгэгдсэн байна. 

-Засгийн газар болон Төв банкны төсөв, мөнгөний бодлогын уялдаа алдагдаж, тэнцвэртэй нэгдсэн зохицуулалт дутагдаж, арга барилаа шинэчлэхийг шаардаж байгаад дүгнэлт хийж байгаа эсэх:

Засгийн газар, Монголбанктай хамтарч төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлд тогтмол хамтарч ажиллаж байна. Хамтарч ажиллаж байгаа хамгийн тодорхой жишээ нь ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлж буй явдал юм. Түүнчлэн, төрөөс баримтлах урт, дунд хугацааны хөтөлбөрүүд, санхүүгийн салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичиг стратеги, хөтөлбөрүүдийг санал авч, хамтарч боловсруулах, холбогдох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах зэргээр тогтмол хамтран ажиллаж байна.