2019.01.25

Ж.Ганбаатар: Валютын ханшийг хатуу тогтоож болох уу?

Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаарх асуулгын хариуг сонслоо. Асуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

“Эдийн засгийн өсөлт болон өр буурсан зэрэг сайн мэдээлэл байна. Ц.Гарамжав гишүүний хэлсэн ам.долларын ханш үйлдвэржилтийг зогсоож байна гэдэгтээ санал нэг байна.

Ханшийг хатуу тогтоох боломж бий юу? Хонгконг ингэж тогтоодог. Аргаа барсандаа л ингэж асууж байна. Бусад нь зах зээлийн жамаараа явж байна гэж байна.

Валютын ханшид л төрийн оролцоо байхгүй болохоор тогтворжихгүй байгаа гэж ойлголоо. Гэтэл төр аль альд нь ч оролцох цаашлаад зээлийн хүүнд ч төрийн оролцоо байх ёстой гэж үзэж байна.”

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хариуллаа.