Ц.Гарамжав 2019.01.25 | Vip76.mn

Ц.Гарамжав: Эрчим хүчний хараат байдлаас яаралтай гарах хэрэгтэй

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

“Монгол Улс дэлхийд хоцрогдоод байна гэдэг. Ядуурал их байна. Улс хөгжихгүй байгаа шалтгаан бол дэд бүтцээ хөгжүүлж чадахгүй байгаатай холбоотой. Дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд эрчим хүчний хараат байдлаас л гарах шаардлагатай. Яагаад манай улсад эрчим хүчний хүрэлцээ муу байгаа вэ гэдэг том асуудал.

Бид өнөөдөр эрчим хүчээ хөрш орноосоо импортоор авч эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлсээр байна. Энэ нь эрчим хүчний салбар бодлогогүй яваад байна гэж харагддаг. Жишээ нь Монгол Улс 300 гаруй нүүрсний уурхайтай. 170 гаруй тэрбум тоннын нөөцтэй. Бид залхуугаасаа болж энэ боломжоо ашиглаж чадахгүй байна.

Багануурын эрчим хүчний станц яагаад гэрээ нь саатаад байгаа юм бэ? Тавантолгой дээр баригдах станц хэзээ эхлэх вэ? Оюутолгой яагаад эрчим хүчээ гаднаас импортлоод байна вэ? Хэзээ бид эрчим хүчээ дотооддоо 100% хангах вэ? Агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй арга бол бүх айл хангалттай эрчим хүчинд холбогдох явдал юм.

Гол мөрөн элбэгтэй улс орон байтлаа усан цахилгаан станцуудын ажил яагаад урагшлахгүй байна вэ?

Эрчим хүчний уналттай хороод нийслэлд байна. дэд станц барих ажил явагдаж байгаа ч улс хүлээн авахгүй байгаа шалтгаан юу вэ?”

Түүний асуултанд Эрчим хүчний сад Ц.Даваасүрэн хариуллаа.