Д.Оюунхорол 2019.01.25 | Vip76.mn

Д.Оюунхорол: Нүүрсний нөөц их байна гээд нүүрсээ хэрэглэнэ гэж яриад сууж болохгүй

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Энэ хуулиар СЭХ-ийн хөгжилд нөлөөлөхуйц заалтуудыг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулж ирж байна гэж харлаа. Эрчим хүчний тарифыг тааруулж, тохируулсан заалт оруулсан байна. Гэхдээ энэ Монгол Улс санхүүгийн эрсдэл өндөртэй. Эргэн төлөлт удаан байдаг хөрөнгө оруулалт, улс төрийн шийдвэр бизнесийн салбарт нөлөөлдөг нөхцөлд доод, дээд хязгаарыг тогтоохгүй оруулж ирж байгаа нь мэргэжлийн хүний санал ороогүй байна гэж үзэж байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, олон улсад хүлээсэн үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газар СЭХ-ий салбарт онцгой анхаарах ёстой. Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг нэмэгдүүлэх хэрэглээг хязгаарлаж, нүүрсний хэрэглээг хязгаарлах уриалга олон улсад гаргаж байна. Монгол Улс ч энэ чиглэлд анхаарч ажиллах цаг болсон. Нүүрсний нөөц их байна гээд нүүрсээ хэрэглэнэ гэж яриад сууж болохгүй. Нутаг орны байдал ч ямар болж байгааг бид нүдээрээ харж байна.

Төрийн хатуу дэмжлэгтэйгээр СЭХ-ий тарифыг өрсөлдүүлэх боломжгүй. Тиймээс уян хатан аргаар зохицуулах ёстой. Тэгэхгүй бол СЭХ салбараа татаж унагах эрсдэлтэй. ”

Түүний асуултанд Эрчим хүчний сад Ц.Даваасүрэн хариуллаа.