2019.01.25

Н.Амарзаяа: СЭХ-ий үнэ тарифыг тодорхой болгох ёстой

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

“Хуулийн төслөөр үнэ тарифийг улам боловсронгуй болгож, Эрчим хүчний бодлоготой уялдаатай байх ёстой гэж үзэж байна. Урамшуулал бас олгох зэрэгтэй холбох ёстой гэж үзэж байна. Эдийн засгийн тооцоо судалгааг нь хийж оруулж ирэх нь зөв гэж бодож байна.

Үнийн тарифын тогтолцооны хувьд Герман, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд тухайн оныхоо эхэнд тарифаа зах зээлийн өртөгтэй нийцүүлж зарладаг. Ингэснээр иргэн ААН төслийн ТЭЗҮ, үйл ажиллагаанд нь тодорхой байдал үүсгэдэг. Харин энэ хуулиар 8-95 цент байсныг шууд 8 цент болгоод, 15-18 цент байсныг 12 хүртэл болгоод доод хязгааргүй дээд хязгаар заасан өөрчлөлт орж ирж байна. Тэгэхээр улам тодорхойгүй байдал үүсгэж, хуйвилдааны тендер үүсгэх эрсдэл үүсгэнэ.

Нарийн сухайтын бүлэг ордоос Шивээ хүрэнгийн хилийн боомтоор Өмнөговь аймгийн 3 сум гадны импортоор эрчим хүчээр тэжээгдэж байна. Та бүхний хэлж байгаагаар 2023 он хүртэл өөрийн хэрэгцээнг 100% хангана гэж төлөвлөжээ. Үүнд дээрх 3 сум орсон уу? яг хэзээ вэ?”

Түүний асуултанд Эрчим хүчний сад Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар хариуллаа.