А.Ундраа 2019.01.25 | Vip76.mn

А.Ундраа: Хуулийн төслийг илүү сайжруулах шаардлагатай байна

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

“Залуу лидер хөтөлбөр бий. Монголын залуу манлайлагчдыг үүсгэх зорилготой байгуулсан. Сэдэв нь Эрчим хүч ба тогтвортой хөгжил гэсэн сэдвээр өнөөдөр чуулж байна. Эндээс ирээдүйн залуус энэ салбарыг хөгжлийн түлхүүр гэж харж байгаа нь таатай байлаа.

2020 онд суурилагдсан хүчин чадалын хэмжээнд хүргэх гэж байгаа нь сайн. СЭХ-ний чиглэлээр үйл ажилллагаа явуулж байгаа холбооны өгсөн мэдээллээр арай л хүчин чадалд хүрээгүй гэж харагдлаа. Тиймээ сайжруулах гээд сааруулсан зүйл болох вий гэж бодож байна. Ухаалаг сүлжээний талаар хуульд тодорхой заалтууд харагдахгүй байна. Харин тарифыг сайжруулахыг дэмжинэ.

Мөн био түлшний асуудалд анхаарах хэрэгтэй. Зохицуулалтууд орж байгаа өөрчлөлт нь энэ салбарт төрийн оролцоог хэтэрхий нэмэгдүүлээд байна уу гэж харагдхаар байна. Тусгай зөвшөөрлийн хувьд хяналт тавих арга байж болох ч ирээдүйн эх үүсвэрийн хэрэгцээ шаардлагад нийцээгүй байна гэж харж байгаа учраас хуулийг улам сайжруулж, Засгийн газар дахин өргөн барих хэрэгтэй гэж бодлоо.”

Түүний асуултанд Эрчим хүчний сад Ц.Даваасүрэн хариуллаа.