Л.Мөнхбаатар 2019.01.29 | МҮОНТВ

Хөвсгөл аймаг дахь хилийн цэргийн хоёр заставт барилгын засвар, шинэчлэлийн ажил хийнэ

 Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хонин уулын застав болон Цэцэрлэг сумын их Ямаатын заставын байрыг шинэчлэх ажлыг энэ жил хийхээр төлөвлөжээ. Тус байруудыг засаж шинэчилснээр гэрээт цэргийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэхэд тохиромжтой нөхцөл бүрдэж байгаа юм.