Сарангэрэл.Д 2019.01.29 | TV5

Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл Булган аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн сайд Сарангэрэл амралтын өдрүүдэд Булган аймгийн Могод, Хишиг-өндөр сумдад ажиллалаа.  

Аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм.  Томуу, томуу төст өвчний дэгдэлт орон нутагт харьцангуй намжмал байна.

Булган аймгийн сум дундын эмнэлэг Хишиг-өндөр, Булган, Сансар, Могод зэрэг 8 сумын иргэдийг хүлээн авч үзэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгт 9,7 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байгаа ч хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй .   Эрүүл мэндийн сайд Сарангэрэл орон нутагт ажиллахдаа Хишиг-өндөр сум дундын эмнэлэгт шаардлагатай байгаа дуслын памп хүлээлгэн өглөө.

Анх 1938 онд Авзага суманд байгуулагдаж байсан эмнэлэг өнөөдрийн байдлаар 12 ортой амбулатори төрөх, мэс засал, стационар, гал тогооны хэсэгтэй 30 гаруй орон тоотой ажиллаж байна.