НББСШУБХ: Боловсролын тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив
2019.01.29

НББСШУБХ: Боловсролын тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2019.01.29) хуралдаан 14 цаг 53 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.