Энхболд.Н 2019.01.30

Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2019.01.30/ Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн танилцуулгыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. 

Бүгд Найрамдах Беларусь Улстай Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний төслийг хоёр тал 2016.03.11-ний уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018.06.04-ний өдөр Минск хотноо гарын үсэг зуржээ.

Тус гэрээгээр гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичиг, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон тул гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх боломж бүрдэх юм.

Хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжсэнээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.