Ө.Энхтүвшин 2019.01.31 | VTV ТВ

Эх оронч Ч.Шаарийбуугийн тухай баримтат киног Шадар сайдад хүлээлгэн өглөө

Халхын голын 1939 оны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн "Эрэлхэг хүүгээ эх орон мартахгүй" баримтат киноны нээлт өнөөдөр боллоо.

Халхын голын домогт 6-р морьт дивизийн дарга Чимэдийн Шаарийбуугийн тухай энэхүү баримтат киног Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, хурандаа Г.Нэргүй нар бичжээ. Халхын голын дайнд эрэлхэгээр тулалдан амь үрэгдсэн Ч.Шаарийбуугийн амьдрал, тэмцлийг харуулсан энэхүү баримтат киног Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн комиссын дарга, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр албан ёсоор гардуулан өгчээ.