2019.01.31

Малаас гарах ашиг шим, малын үүлдэр угсааг сайжруулахад голлон анхаарч байна

Увс аймгийн Ховд сумын Шивэр багийн малчин Авирмэдийн Гантулга улсын аварга малчин боллоо.

Түүний хувьд 1600 гаруй толгой мал маллаж малчин олны дунд ажил хөдөлмөр, амижлт бүтээлээрээ хошуучлан явна. Эцэг эхээс өвлөгдөн ирсэн мал аж ахуйг өсгөн үржүүлж яваа түүний хувьд бага залуу наснаас мал маллах арга ухаанд суралцаж, сүүлийн 20 гаруй жил бие даан мал маллаж байна.