Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахална
2019.01.31

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахална

Улсын Их Хурлын Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.01.31) хуралдаан 14 цаг 43 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахлахаар боллоо.