2019.01.31

Б.Баттөмөр: Популизм нь улсын хөгжил, эдийн засгат сөрөг нөлөөтэй

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны жилийн тайланг танилцууллаа. Хуулийн дагуу Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр УИХ-д ирүүлэх бөгөөд уг тайланг нэгдсэн хуралдаанаар 1 сарын дотор сонсох ёстой байдаг. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн жилийн тайланг сонслоо. Энд нээлттэй ярих, ярихгүй зүйлс бий. Гэхдээ нээлттэй мэдээлэл, тайлангаа энэ мэт өгдөг жишиг тогтоож байгаа нь сайшаалтай байна. Надад хэдэн асуулт байна.

1.    Монгол Улсын гадаад худалдаа 12 тэрбум орчим ам.доллар болсон. Экспорт нь импортоос давах нөхцөл байна. Ерөнхийлөгч Валютын зохицуулалтын хууль оруулж ирээд дэмжигдээгүй. Би энэ хуулийг дэмжиж байсан. Стратегийн ордыг эзэмшиж байгаа томоохон компаниуд монголбанкинл валютаа байршуулж болно гэдэг чухал заалт байсан. Хууль дэмжигдээгүй ч цаашид энэ чиглэлээр ямар ажил хийх вэ?

2.    Ардчилсан нийгэмд шилжээд олон жил болж байгаа ч зарим нэг үзүүлэлтүүд хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. ДНБ, Авлигын индекс гэх мэт. Монгол Улсын хөгжлийн загварыг ерөнхийлөгчийн зүгээс юу хийх гэж байна вэ?

3.    Үндэсний аюулгүй байдлын хүрээнд цахим орчинд нүүр нэрээ нуусан хаягууд бусдын нэр хүндэд халдах, гадаад харилцаанд ч сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдлүүд их байна. Энэ чиглэлээр юу хийх гэж байна вэ?

4.    Популизм хэтэрч байна. Улс төр, эдийн засгийн хувьд боломжгүй зүйлс амладаг. Монгол ч төдийгүй олон улсад ч энэ чиглэлээр анхаарч ажиллаж байна. Давосын эдийн засгийн чуулганаар энэ чиглэлд ч хэд хэдэн удаагийн хурал хийсэн. Популизм бол улсын хөгжил, эдийн засагт сөрөг нөлөөтэй. Энэ чиглэлд ерөнхийлөгч ямар бодлоготой байгаа вэ?”

Түүний асуултанд МУЕТГ-ын дарга З.Энхболд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нар хариуллаа.