Н.Цэрэнбат 2019.01.31 | Vip76.mn

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг дэмжлээ

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг дэмжлээ

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан.

Тэрбээр, 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул,Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргуулсан гэлээ.

Тогтоолын төслийг БОХХААБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцууллаа. 

Байнгын хороо 2019 оны 01 сарын 16-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.