Ц.Нямдорж 2019.01.31 | Vip76.mn

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг соёрхон баталлаа

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг соёрхон баталлаа

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулав. 

Улс орнуудын хуулийн байгууллагууд эрх зүйн туслалцаа үзүүлэх замаар иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг, маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх боломжтой болдог бөгөөд үүнд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай олон улсын хоёр талт болон олон талт гэрээ нь эрх зүйн үндэслэл болдог. Иймээс Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг байгуулжээ.

Хуулийн төслийг АБГББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулав. Байнгын хорооноос гэрээг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ.