Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон баталлаа
2019.01.31

Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон баталлаа

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав. 

Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Мянганы сорилтын компакт гэрээнд гарын үсэг зурах асуудал дэмжигдэж, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Компакт гэрээнд гарын үсэг зурж гэрээг байгуулсан. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай Компакт гэрээг хэрэгжүүлэх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан гэдгийг сайд танилцуулав.

 Компакт гэрээний дагуу АНУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэхэд олгосон 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламж олгох юм. Энэ хүрээнд гүний худаг гаргах, ус цэвэршүүлэх үйлдвэр барих ажлууд үе шаттай хийгдэж, Улаанбаатар хотын нийт усан хангамж сайжрах боломж бүрдэх юм байна.

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав.

Байнгын хороо 2019 оны 01 сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн хэлсэн байр суурийг эндээс хүлээж авна уу.