С.Бямбацогт 2019.01.31 | Vip76.mn

С.Бямбацогт: Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 25 хувьд хүрэх зорилт хэзээ биелэх вэ?

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Энэ төслөөр 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул,Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Тогтоолын төслийг дэмжиж байна. Монгол улсын тогтвортой хөгжилтийн үзэл баримтлал-2030, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгай хамгаалалтай газар нутгийг нэмэгдүүлэх бодлого орсон. 2025 хувь гэхэд 25 хувьд хүргэхээр туссан. Энэ төслөөр бол 2 хувиар л нэмэгдэж байна. Хэзээ 5 хувьд хүрэх вэ? Энэ бол нутаг, байгаль орчноо хамгаалах чухал бодлого. 

Мөн манай Ховд аймгийн зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалтад авахаар орж ирсэн. Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар гээд Үенч сум гэж байсан. Яагаад хасагдав?

Мөн Мөст сумыг дамнан байрших Сутай хайрхан  гэж орсон байна. Энэ уг нь Дарви, Цэцэг сум шүү дээ..Үүн дээр алдаа гарсан байна. Анхаараарай. Мөн хамгаалалтын захиргааны асуудал дээр бодлогын хариулт өгөөч. Мөн Тусгай хамгаалалтад авдаг газарт гар аргаар /нинжа/ нар очоод сэндийлдэг, тэгээд нөхөн сэргээлт нэрээр олборлоод асуудал үүсдэг. Энэ бүгдийг цаашид анхаарч тодорхой бодлого тодорхойлох хэрэгтэй байна. 

Түүний асуултад салбарын сайд Н.Цэрэнбат хариулт өглөө