Нийслэлийн МАН-ын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019.02.01

Нийслэлийн МАН-ын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн МАН-ын удирдлагууд өнөөдөр намынхаа есөн дүүргийн 120 гаруй ахмадуудтай уулзалт хийж, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар ахмадууддаа өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон энэ онд хийх ажлуудаа танилцуулж, сар шинийн босгон дээр азай буурлуудынхаа үнэт сургаалийг сонссон юм.

Ид хийж бүтээх насаа эх орон, нам засгийнхаа төлөө зориулсан МАН-ын ахмад гишүүд хүндэтгэл үзүүлэн хүлээн авсанд талархаж байгаагаа уулзалтын үеэр хэлж байв.