Занданшатар.Г Лүндээжанцан.Д Д.Тогтохсүрэн 2019.02.01 | Vip76.mn

95.2 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томиллоо

95.2 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томиллоо

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын  бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. 

Тогтоолын төслийн танилцуулгыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн байр суурь, асуултыг эндээс хүлээн авна уу.

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилуулах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжив. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргад томилох, ЗГХЭГ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлөх тогтоолыг зэрэг батлав.