Бямбацогт.С 2019.02.01 | Vip76.mn

С.Бямбацогт: Эгзэгтэй цаг үед хууль тогтоох дээд байгууллагыг удирах гэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын  бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. 

Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“УИХ-ын даргад нэр дэвшиж байгаа Г.Занданшатар журмын нөхөртөө баяр хүргэе. Мөн өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд даргадаа талархал илэрхийлье. МАН-ын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд анхаарч ажилласан.

  1. Эгзэгтэй цаг үед хууль тогтоох дээд байгууллагад ажиллах гэж байна. МАН дотроо хуваагдаж, талцсан энэ үед та эвийн гагнаас болж ажиллаарай. Энэ тал дээр ямар алхам хийх вэ?

  2. МАН-ын сонгуулийн болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж заасан. Үүнийг хэрхэн хурдтайгаар хийх вэ? Ингэхгүй бол төрийн гажуудал тасрахгүй нь ээ.

  3. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гэсэн хөтөлбөр бий. Монгол төрийн урт хугацааны бодлого юм. харамсалтай нь энэ ажил орхигдсон. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр ажиллах вэ?

  4. Улс төрийн намын тухай хууль. Улс төржиж талцан хуваагддаг байдлыг яаж өөрчлөх вэ? Хөдөө орон нутаггүй намаар талцан хуваагддаг байдлыг арилгах вэ?”

Түүний асуултанд УИХ-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Г.Занданшатар хариуллаа.