Л.Элдэв-Очир 2019.02.01 | Vip76.mn

Л.Элдэв-Очир: Ерөнхийлөгчид дөрлүүлж УИХ-ын асуудал хандаж болохгүй шүү

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын  бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. 

Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

“ҮАБЗ-ийн нэг гишүүн болох нь байна. Таны дээр хууль л байна. Тиймээс бусад 2 гишүүнтэйгээ сайн хамтран ажиллах шаардлагатай. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болчимгүй үг үйлдэл хийдэг нь ерөөсөө болихгүй байна.

Сонсгол хийх үеэр хууль тогтоодог бүтцийн байгууллага болох байнгын хорооны даргыг хууль ярьлаа гэж загнасан. Ийм хүнтэй л та ажиллах болох нь ээ. Уг нь бол бөх хүн цол дагаж бяр гэдэг. Ерөнхийлөгч болоод буурь сууж, иргэд, бизнесийн компаниуд хооронд хагалдаг зангаа засах болов уу гэтэл засрахгүй байна.

Өчигдөр УИХ-ын байнгын хорооны 4 даргыг өрөөндөө урьж уулзсан. Тэр үеэр нэг удаа сонгогдсон олигархи бил үү гэж надаас асууж байна. Аманд орсон үгээрээ хүнийг дайрч доромжилдог. Хууль яриад байдаг та хэн бэ гэж ярьдаг хүнтэй хууль тогтоох байгууллагын тэргүүн болбол та хамт ажиллах нь байна.

Ерөнхийлөгч бид 2-ын хувьд нэг тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн. Ялсан. Ялагдсан. Ор үндэсгүй зүйлээр хүн гүтгэж байна. Сошиалаар явж байгаа 100 тэрбумын зуух шахсан гэнэ. Тэр хүн миний хажууд сууж байна гэх мэтээр болчимгүй, баталгаагүй үг үйлдэл, гүтгэлэг явуулдаг байдлыг сурсан юм байна. Тийм хүнтэй та ажиллахнээ. Тус тусын зохицуулалтын институцийн хуультай. Түүнийгээ л дагахгүй бол Ерөнхийлөгчид дөрлүүлж УИХ-ын асуудал хандаж болохгүй шүү.

Баянхонгорын 2 хүн бий. Энэ 2-оос болж Монгол Улс уруудсан гэдэг үгийг ирээдүйд сонсмооргүй байна. Тиймээс бүдүүлэг, хуулиа дээдэлдэггүй хүнийг хуулиар засч залруулж явахыг хүсч байна.”