2019.02.01

М.Билэгт: Баянхонгорын ард түмний өмнөөс баяр хүргэе

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын  бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. 

Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт

Манай Баянхонгорынхны хувьд түүхэн боломж тохиож байна. Төрийн 3 өндөрлөгийн хоёр нь манай Баянхонгорын хүмүүс болж байна.  Г.Занданшатар гишүүнд төрийн энэ ажлыг хийх мэдлэг, туршлага байгаа. Түүний аав ухамсарт амьдралаа жирийн иргэд, ард түмнийхээ төлөө зориулсан эрхэм хүн байсан. Тэгэхээр Та ч мөн иргэдийнхээ төлөө ажиллаарай.