О.Баасанхүү 2019.02.01 | Vip76.mn

О.Баасанхүү: Сэтгэл, мэдлэг, туршлага бүрдсэн хүнийг төрийн өндөр дээд албан тушаалд тавих хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хуулийн дагуу эрх барьж байгаа намын дарга У.Хүрэлсүх намынхаа УЗ-д УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Тус намын УЗ-аас түүнийг 100 хувийн саналаар дэмжиж УИХ дахь МАН-ын бүлэгт нэрийг нь оруулсан бөгөөд Намын  бүлгийн гишүүд дэмжсэн. Ингээд өнөө өглөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, УИХ-ын чуулганд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа юм. 

Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Одоо хүн ярьдаг, томилдог, чөлөөлдөг асуудлыг зогсоомоор байна. Одоо ажлаа хийцгээе. Чуулган сунгаж хуралдуулна эгж байхгүй шүү. Би 40 хоног ажлаа хийсэн. Хуралдаа суух сонирхолгүй хүмүүсээс болж дахин хурал хуралдуулна гэж байхгүй. Чуулган завсарлалаа гээд дээш харж суухгүй тойрог болон хуулийн төсөл боловсруулалт гэх мэт олон ажил байна. 7 хоногт шийдэх асуудлыг 2 сар саатуулсан.

Та УИХ-ын дарга болвол ШХАБ-д яаж хандах вэ? УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх үү? ҮАБЗ-өөр хэлэлцээд шийдээд явах юм уу? Ямар бодолтой байна вэ?

ЖДҮ-д холбогдсон 23 гишүүнтэй хэрхэн хандах вэ? Хуулийн байгууллагаас санал орж ирвэл яах вэ? Эсвэл өршөөлд оруулах гэж байна уу?

УИХ-ын гишүүд гэр оронд нь чагнах төхөөрөмж тавьсан, нотлох баримт шатаасан гэх мэт айдас байна. Энэ асуудал дээр ажиллах уу?”

Түүний асуултанд УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү санал хэлсэн юм.