Л.Оюун-Эрдэнэ 2019.02.01 | Sonin.mn

ЗГХЭГ-ийн даргад Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлжээ

ЗГХЭГ-ийн даргад Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлжээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. 

Монгол Ардын Намын дарга,  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гол асуудлыг хариуцдаг Хэрэг эрхлэх газар эзгүй байж болохгүй, Ерөнхий сайдын гол тулах хүн нь Ерөнхий сайдын бодлого шийдвэрийг хэрэгжүүлж чадах хүн байх ёстой гэж үзэн намынхаа Удирдах зөвлөлд нэрийг нь оруулсан байна.  

Тодруулбал Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг сүүлийн үед олон түмний дунд орж ажилласан, иргэдийн сэтгэл зүй, юу хүсч байгааг хамгийн их мэдэрч байгаа бөгөөд ирэгдтэйгээ ойр ажиллаж, шударга ёсны хүсэмлэл, төрийн албаны сахилга батыг  сахих зэргийг хамгийн ихээр мэдэрч байгаа залуу хариуцлага үүрч, ачаа дааж ажиллах ёстой хэмээн намын дарга нь үзсэн бололтой.
Ийнхүү УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын  Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт албыг хаших болж байна.