Баасанхүү.О 2019.02.01 | Vip76.mn

О.Баасанхүү: Албан тушаалын халаа сэлгээг цагаан сараас өмнө хэлэлцэж дуусгамаар байна

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлжээ. УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Энэ албан тушаалын халаа сэлгээний асуудлаа өнөөдөр маргаашийн хурлаараа хэлэлцэж дуусгамаар байна. БСШУСЯ-д 2 жилийн дотор 4 сайд өөрчлөгдсөн. ЗТХЯ-д 4 сайд солигдсон. ЗГХЭГ-ын дарга шинээр томилох боллоо.

  1. Бид хэрүүлээ хойш тавиад хэлэлцэх асуудлаа яримаар байна. Шөнийн 5 цаг хүртэл албан тушаалын асуудал ярьлаа. Өнөөдөр шөнийн 5 цаг хүртэл суугаад энэ сайд, дарга нарын асуудлыг дуусгамаар байна.

  2. УИХ-ын гишүүн л ухаантай хүн байдаг юм биш. Давхар дээлгүй хүнээр сайд хийлгэж болдоггүй юм уу?”