Бямбацогт.С 2019.02.01 | Vip76.mn

С.Бямбацогт: Төрийн бодлого тогтвортой байх ёстой

Монгол улсын Засгийн газрын БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр хэлэлцлээ. 

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Ерөнхий сайд хамтран ажиллах боломжгүй гээд энэ сайдын асуудлыг хэлэлцэж байна. Цаашид УИХ-ын гишүүдийн хэлж байгааг анхаарах хэрэгтэй. Зам тээврийн сайд гээд 3 дах жилдээ 4 дэх сайд томилогдож байна. Яах аргагүй Монгол төрийн бодлогын цөм нь Монгол хүнээ тэргүүнд тавих ёстой. Монгол хүнээ хэрхэн хамгаалах уу? хэрхэн боловсруулах уу? хөгжүүлэх үү? энэ асуудал бол БСШУС-ын яам. 

Тиймээс энэ салбарыг аваад явчих хүнийг тавиасай гэж Ерөнхий сайдаас хүсэж байна. Ц.Цогзолмаа сайд бол энэ салбарт сайн ажилласан. Тиймээс түүний хийсэн ажлуудыг үргэлжлүүлэх хүнийг томилоорой.