О.Баасанхүү 2019.02.01 | Vip76.mn

О.Баасанхүү: Давхар дээлгүй мэргэжлийн хүнээр сайд томилоорой

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Ерөнхий сайд ЖДҮ-ийн зээл авсан хамаарал бүхий хүмүүсийг зээлээ буцаан төл. Ард иргэдээс уучлал гуй гэж албан ёсоор мэдэгдсэн. Хугацаандаа мөнгө нь төлөгдсөн гэж найдаж байна. Төлсөн мөнгөөр нь эргүүлээд тендэр зарлах уу гэж манай тойргийн иргэд хүсэлт ирүүлээд байна. Энэ тал дээр мэдээлэл өгнө үү?

Улсын хөгжил замаасаа гэдэг энэ салбарт ЖДҮ-ийн зээлд холбогдоогүй хүн томилж болох уу? Уг нь дотроосоо бус гаднаасаа давхар дээлгүй хүн томилж болохгүй юу? Зам тээврийн яам болон энэ чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн хүмүүс олон байна. Ийм хүнийг томилж болох уу? эсвэл намынхаа хүнийг томилох уу?”

Түүний асуултанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуллаа.