Баасанхүү.О 2019.02.01 | Vip76.mn

О.Баасанхүү: Я.Содбаатар эхнэрийнхээ өмнөөс хариуцлага хүлээж байгаа жинхэнэ эр хүн

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Цагаан гартнууд ЖДҮ-ийг эсэргүүцэж байна гэж байгааг ойлгохгүй байна. Я.Содбаатарыг салбартаа богино хугацаанд сайн ажилласан гэж бодож байна. Мөн нэг зүйл дээр эр хүний хувьд дэмжиж байна. Эхнэрээ танихгүй гээгүй. Эхнэрийнхээ өмнөөс хариуцлага хүлээж байгаад нь. ЖДҮ-ийн хэрэг яагаад удаашраад байгаа гэвэл прокуророос шалгая гэхээр та нар шалгуулахгүй гээд аваад үлдсэн. Гэтэл ул баримтаараа мэдээлэл чинь байхад шалгуулахгүй гээд сууж байгаа чинь ичмээр шүү.

Өнөөдөр би ЖДҮ-ийн зээлийг үгүйсгэж байгаа биш гэмт хэргийг эсэргүүцэж байна. Ашиглан, мөнгө угаах, залилан, авлигын гэмт хэргийг эсэргүүцэж байна. Я.Содбаатарын хувьд тэгээгүй. Эхнэр нь бизнес хийх гээд явж байсан. Эхнэрийнхээ өмнөөс албан тушаалаа өгөөд хариуцлага хүлээчихэж байгаа юм. Гэтэл зарим ЖДҮ-чид дүүгээ, эхнэрээ танихгүй царайлж байгаа шүү. Хуульч хүн зарчим баримтлах ёстой гэдэг.”