Л.Болд 2019.02.02 | Vip76.mn

Л.Болд: Чуулган завсарлаад амрахыг чинь иргэд зөвшөөрөхгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.02.02/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд горимын санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

"УИХ сүүлийн 2 сарын хугацаанд хуралдаж чадаагүй. Өчигдөр даргаа томилоод хуралдах боломж дөнгөж бүрдэж байхад УИХ дахь АН-ын бүлэг бойкот хийнэ гээд сууж байна. 

АН бол ардчилал нэрийн дор коммунизмын дарангуйллаар явж байна. Дургүй хүнээ намаасаа хөөдөг. Нэр дэвших эрхийг нь хасдаг. Намайг намйн бүлгээсээ хассан. Нэр дэвших эрхийг хязгаарласан. Гэхдээ би тойргийн иргэдтэйгээ уулзаж энэ тухайгаа хэлсэн ч бие дааж нэр дэвшээд хүрээд ир гэсэн. 

Би өмнөх УИХ-ын даргыг байхад АН-ын УИХ дахь бүлгийн талаар хүсэлт хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Одоо шинэ даргаас хүсэхэд миний бичгийг УИХ-ын чуулганы танхимд уншиж танилцуулахыг хүсэж байна.