Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна
2019.02.02

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Тэрбээр, Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан. Уг ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөсөн бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртөгтэй байгуулах эдийн засгийн тооцоо, судалгааг гаргаж, улмаар уг төслийг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийдвэрлэсэн. Тус төвийг байгуулах төслийг БНСУ-аас тавьсан шаардлагын дагуу 9 үе шаттайгаар боловсруулж, техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийн хамт солонгосын талд хүргүүлсэн бөгөөд “Эксим” банкнаас “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах төслийн төсөвт өртөг болох 9.5 сая ам.долларыг 16.148.051 сая ам.доллар болгох санал ирүүлснийг 10.450.000 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг манай тал солонгосын талд дахин хүргүүлээд байна.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцлээ.