Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийн тов гаргаж, зардлын хэмжээг тогтоолоо
2019.02.02

Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийн тов гаргаж, зардлын хэмжээг тогтоолоо

УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуулийн товийг зарласаны дараа  “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.