Д.Оюунхорол 2019.02.02 | Vip76.mn

Д.Оюунхорол: 1 жилийн хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангаж чадах уу?

УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/нэгдсэн чуулганы үдээш хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Монголын төрд бэлтгэгдсэн. МАН-ын залуусын дуу хоолой болж ажиллаж байгаа улс төрч гэж боддог.

ЗГХЭГ-ын дарга бол ЗГ-ын хамгийн гол уялдаа холбоог ханган ажилладаг газар. ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт 40 орчим хувьтай байна. 1 жил орчим хугацаа үлдсэн байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах тал дээр хэрхэн ажиллах вэ?

Эдийн засгийн өсөлт 5,6%-тай. Өр зээлээ дараад зөв бодлогоор явж байгаа. Хэдий тийм ч өргөн хэрэглээний барааны үнэ өссөн тухай иргэд ярьж байгаа. Эдийн засгийн өсөлтөө хэрхэн иргэдийн амьдралдаа мэдрүүлж, хүргэх вэ? ”

Түүний асуултанд ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.