С.Эрдэнэ 2019.02.02 | Vip76.mn

С.Эрдэнэ: Ард түмний боломжийг хулгайлсан ЖДҮ-чидтэй хариуцлага тооцох уу?

УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/нэгдсэн чуулганы үдээш хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

“Та маш олон зүйл дээр шударга ёс ярьж явсан. Ажиллана гэж ярьсан. Одоо хийх цаг ирлээ.

  1. УИХ, Засгийн газарт үүссэн, гэмт хэрэг бишү гэж зарим хүмүүсийн хэлээд байгаа ЖДҮ-ийн сангийн зээлтэй холбоотой асуудлыг хэзээ шийдэх вэ? Мэдээлэлд ойр байгаагаа ашиглан ард иргэдээсээ боломжийг нь хулгайлсан холбогдох хүмүүстэй хариуцлага тооцох уу? Сүүлдээ ЖДҮ-чид зээл авсанаа зүй ёсны асуудал мэт яриад явж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл мөн үү биш үү?

  2. 2016 оны МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр бий. Өрийг өрөөр дарахгүй, Өр нэмэхгүй, үнэ нэмэгдүүлэхгүй, цалин нэмнэ гэсэн үг үсэг бий. Гэтэл энэ бүхэн эсрэгээрээ биелсэн. 1 жилийн үлдсэн хугацаанд энэ асуудлыг эерэгээр хэрэгжүүлж чадах уу?

  3. Бид энд сандал суудал ярьж байхад ард түмний амьдрал тэнд хүндэрсээр байна. Та залуу хүний хувьд ямар ажил хийж, энэ бүх хүндрэлийг шийдвэрлэх вэ?”

Түүний асуултанд ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.