Ундраа.А 2019.02.02 | Vip76.mn

А.Ундраа: Би танд итгэхгүй байна. Намтар түүхээ үнэн зөвөөр нь бичдэг байх ёстой

УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/нэгдсэн чуулганы үдээш хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

“Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг эрч хүчтэй, тууштай гэх мэт сайн сайхан зан чанар байдгийг би мэднэ. Гэхдээ би танд өнөөдөр итгэхгүй байна гэдгээ хурлын протокольд тэмдэглэн үлдээхийг хүсэж байна. Бид бол бүгд ард түмний тодорхой хэсэгт очиж мандат өвөрлөн очдог. Магадгүй та хувийн компанийн захирал байсан бол тэр таны асуудал байж болох ч бид ард түмнийхээ өмнө тэдний эрх ашгийг төлөөлдөгийн хувьд бид худлаа ярьж болохгүй.

Та Хэнтий аймгийн сонгогчдын өмнө Харвардын их сургуулийг төгссөн өндөр мэргэжилтэй хүн гэж өөрийгөө танилцуулсан. Гэхдээ та энэ олон хэлтэй, олон сургууль төгссөн гэж намтартаа бичсэн байна. Гэхдээ аливаа хүн өөрийн намтартаа үнэн зөвийг бичдэг байх ёстой. Хүн сургуульд сурах боломж олдоогүй ч байж болно тэрийгээ үнэнээр нь бичиж, олон түмний өмнө очдог байх ёстой. Тиймээс би худал хуурмагийн эсрэг байр суурьтай байгаа учраас танд итгэхгүй байна гэдгээ энд хэлж тэмдэглүүлэн үлдээхийг хүсэж байна.”