Л.Болд 2019.02.02 | Vip76.mn

Л.Болд: УИХ өөрөө ард түмний төлөөлөл байж чадахгүй олон жил болсон учраас өнөөдрийн нийгмийн том тэмцэлтэй тулгарсан

УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/нэгдсэн чуулганы үдээш хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

“Нийгмийн том хөдөлгөөнд хамтран зүтгэхдээ эрч хүчтэй, итгэлтэй ийм сайн залуу үеийн төлөөлөл байна гэж би Л.Оюун-Эрдэнэ гишүүнд итгэж эхэлсэн. Энэнээс илүү баталгаа, энэнээс илүү хувьсгал гэж байдаггүй. Маш хүнд сонголт байсан. Олон арван хүн нэг л зүйлийг ярьж байгаа юм. Нийгэмд өөрчлөлтийг авчирах гэж олон арван хүний итгэлийг тээж Эзэн Чингисийн хөшөөний өмнө өгсөн ам тангарагтаа хүрэхийн төлөө зүтгээрэй.

УИХ өөрөө ард түмний төлөөлөл байж чадахгүй олон жил болсон учраас өнөөдрийн нийгмийн том тэмцэлтэй тулгарсан. Гэхдээ бидний хийсэн энэ өөрчлөлт дараа дараагийн шатны өөрчлөлтийн эхлэл болно. Үүнийг хийх асуудал ЗГХЭГ-ын даргад боломж байгаа шүү.”