Ё.Баатарбилэг 2019.02.03 | Vip76.mn

Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд тамгаа гардан авч, ажилдаа орлоо

Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд тамгаа гардан авч, ажилдаа орлоо
Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилов

УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томиллоо.

Төгссөн сургууль, мэргэжил:
  • ·  1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
  • ·  1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
  • ·  2002 онд МУИС-ийн нийгмийн факультет, түүхч археологич-антропологич
  • ·  2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр
Ажилласан байдал:
  • ·  2002-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
  • ·  2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
  • ·  2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
  • ·  2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
  • ·  2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • ·  2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

Чуулганы нэгдсэн хуралдааны дараа  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, бусад удирдлага болон яамны хамт олон шинэ сайдаа хүндэтгэн угтлаа. Сайдын ажлыг хүлээлцэх арга хэмжээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биечлэн ирж, ажлын амжилт хүслээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Ёс зүйтэй, хариуцлагатай байхыг би та бүхнээс хүсэх болно. Салбар бүхэнд асуудал бий. Энэ бүхнийг харж чиглүүлж ажиллах болно. Би нээлттэй, хамт олны эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Амжилтаа ахиулж салбараа амжилттай хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллахыг хүсье” гэлээ.