Энх-Амгалан.Б 2019.02.03 | Vip76.mn

Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдын тамгаа гардан авч, ажилдаа орлоо

Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдын тамгаа гардан авч, ажилдаа орлоо
Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилов

УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томиллоо.

Төгссөн сургууль, мэргэжил:
  • ·  1989 онд Алтай хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
  • ·  1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи
  • ·  1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль
Ажилласан байдал:
  • ·  1995-1999 онд Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар
  • ·  1999-2003 онд “World Trans” ХХК
  • ·  2003-2005 онд “Улаан бутан” ХХК
  • ·  2005-2008 онд “Таван-Эрдэнэ” ХХК
  • ·  2008-2016 онд “Мишээл групп” ХХК
  • ·  2008-2016 онд НИТХ
  • ·  2015-2016 онд “Мишээл экспо”
  • ·  2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Тэрээр Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатараас тамгаа хүлээн авч,  өнөөдрөөс эхлэн үүрэгт ажилдаа орж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатар шинээр томилогдсон сайд Б.Энх-Амгаланд ажлын амжилт хүсээд зам, тээврийн салбар дахь мянга мянган ажилтан, алба хаагчид, тэдний ар гэрийнхний өмнөөс халуун талархал илэрхийллээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ЗТХ яамны дэд сайд Л.Халтар тэргүүтэй газар хэлтсийн дарга, харьяа байгууллагын удирдлагууд байлцлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан зам, тээврийн салбарын шинэчлэл, бодлогын өөрчлөлтөд онцгойлон анхаарч, зам, тээврийн салбарын хөгжлийг амжилтаар түүчээлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.